АН: Эрх баригч намын даргын асуудал нийгмийн тогтвортой байдалд ноцтой заналхийлэл болж байна
2025-09-26 12:51:00
МАН-ын даргыг тодруулах хурал маргааш болно. Үүнтэй холбоотойгоор намын зодоон сүүлийн өдрүүдэд эрчимтэй өрнөж байна. Тэгвэл Ардчилсан намаас эрх баригч нам даргын дотоод сонгуулиас үүдэн улс төр, нийгмийн тогтвортой байдалд ноцтой заналхийлэл бий болоод байна хэмээн мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд "Сүүлийн гурван сонгуульд УИХ-ын сонгуулиар олонхын суудал авч, арван жил дараалан засаглаж буй эрх баригч МАН-ын даргын дотоод сонгуулиас үүдэн улс төр, нийгмийн тогтвортой байдалд ноцтой заналхийлэл бий болоод байна. Тус намаас төрийн өндөр албан тушаалд нэр дэвшүүлж, томилогдсон хүмүүс хууль, шударга ёсыг үгүйсгэсэн, ардчилсан байгуулалд харш үйлдэл, мэдэгдэл хийж, Монгол Улсад хууль хэрэгжиж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж буй нь олон нийтийн дунд түгшүүр үүсгэж байна.
Хууль сахиулах байгууллагууд шударга ёсыг сахиулах үндсэн үүргээсээ хазайж, улс төрчдийн нөлөөлөлд автсан гэх хардлага газар авч, төрийн эрх мэдэлд хууль бусаар халдах шинжтэй үйлдэл илэрч байгаа нь ардчилсан тогтолцоонд итгэх итгэлийг ганхуулан, нийгмийн дэг журамд ноцтой эрсдэл учрууллаа.
Ардчилсан нам эрх бүхий албан тушаалтнуудад эрх зүйт ёсны зарчим, Үндсэн хууль болон ардчилсан төрийн байгууллын эсрэг аливаа үйл ажиллагааг нэн даруй зогсоохыг шаардаж байна. Мөн МАН-ын дотоод сонгуулийн зөрчлөөс үүдэлтэй хууль, шударга ёстой холбоотой асуудлыг хууль сахиулах байгууллагууд шуурхай шалгаж, олон нийтэд ил тод мэдээлэхийг мэдэгдэж байна.
Ардчилсан намын зүгээс парламент ёсны дархлаа, эрх зүйт төрийн зарчмыг хамгаалан, ардчиллыг бэхжүүлж, засаглалын тэнцвэртэй байдлыг хангах чиглэлээр хууль тогтоомжийн төсөл боловсруулан хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах болно. Улс төрийн намын дотоод асуудал Монголын төрийн асуудал болох ёсгүй" гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав