Ж.Баярмаа: 10 тэрбум долларын алдагдалтай нүүрсний хулгай гарсан эсэх, ард нь хэн байгаа зураг асуудлыг шалгах түр хороо байгуулсан
2025-09-29 11:11:00
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Харбины хэлэлцээртэй холбоотой асуудлаар цахим хуудастаа бичжээ.
Тэрбээр, "10 тэрбум ам.доллар буюу 36 их наяд төгрөгийн алдагдалтай Нүүрсний хулгай-N2 гарсан эсэх, гарсан бол яагаад, хэн хэн холбоотой, хэн хэн ард нь байгаа зэрэг асуудлаар УИХ-ын хянан шалгах Түр хороог УИХ-ын гишүүн Д.Ганбат хамтаар байгуулахаар шийдвэрлэн, өөрийн бланканд хүсэлтээ бичсэн. Үүнд өчигдөр хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Д.Энхтүвшин нар гарын үсэг зурсан.
Дашрамд, энэхүү хянан шалгах ажиллагааг хийх шийдвэрт зарим нэг улс төрийн бүлэглэлийн уур/айдас ихэд хүрсэн бололтой гар хөл, хөлсний төлөөлөгчдөөрөө дайруулж, давшуулах, гүтгэн харлуулах, сарниулах ээлжит ажиллагааг янз бүрийн аргаар хийж байна.
Ажиллагаа ХЗДХ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тасралтгүй 9 дэх жилдээ засаглаж буй МАН-ын хулгай, дээрэм, авлига, бараг хүн амины хэргийн тухай ярьсны маргаашнаас онцгой эрчимжсэн.
2025 онд гишүүн болсноосоо хойш өнөөдрийг хүртэл гүтгэлэг, харлуулалтын хар хонгилоор чирүүлсэн. Тэглээ гээд Би, бид айхгүй, ухрахгүй" гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав