Ө.Сумъяабаатар: НЗД-аас хороодод хуваарилсан 50 сая төгрөгөөр 69 байршилд тохижилтын ажил хийж байна
2025-10-06 19:54:00
Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулсан юм.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Нийслэлийн Засаг даргаас хороодод хуваарилсан 50 сая төгрөгөөр Баянгол дүүргийн 28 байршилд хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, 20 байршилд явган замын ажил, 17 байршилд орчны аюулгүй байдлыг хангах, дөрвөн байршилд ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлыг тус тус хийж байна. Энэ мэт нийт 69 байршилд хийж буй тохижилтын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Баянгол дүүргийн хэмжээнд 29.500 ам.метр авто замын нөхөөс, зургаан байршилд 300 ам.метр чулуун замын нөхөөс хийсэн. Явган замын хуучин хавтан ашиглаад дүүргийн хэмжээнд 61 байршилд 3500 ам.метр явган хүний замын нөхөөс хийсэн.
Ногоон байгууламжийн арчилгааны чиглэлээр тухайд 10.600 ам.метр талбайд ургамлан хашлага, цэцгэн байгууламжууд, 9000 ширхэг мод хэлбэржүүлэлт хийж, 2800 урт метр ногоон байгууламжийн хайс сэргээсэн. Нийт 34 байршилд 350 ширхэг гацуур, 11.117 ширхэг мод, бут, сөөг тарьсан. 11 мянган ам.метр талбайд зүлэгжүүлэлт хийсэн 2025 оны намрын мод тарилтаар СӨХ, хороод, хот нийтийн байгууллагууд хамтран 1100 орчим мод тарьсан” гэлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав