Манай Монгол нээрээ яана даа
2025-10-20 23:21:00
Сүүлийн саруудад нийслэлийн утаа, шатахууны хомстол, түгжрэл, улс төрийн тогтворгүй байдал зэрэг олон асуудал зэрэгцэн, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч байна. “Манай Монгол нээрээ яанаа даа…” гэх үг сошиал орчноос эхлээд гэр бүлийн ярианд хүртэл хамгийн түгээмэл хэллэг болжээ.
Улс төрд итгэл алдарсан нь
2025 оны улс төрийн орчинд “шинэчлэл”, “ард түмний төлөө” гэсэн үгс дахин дахин сонсогдож байгаа ч, ард иргэдийн итгэл сэргэсэнгүй. Судалгаагаар, иргэдийн 68 хувь нь төрийн байгууллагад итгэх итгэл “бараг байхгүй” гэж хариулжээ.
Хууль, хяналтын байгууллагын хариуцлагагүй байдал, улс төрчдийн ашиг сонирхлын зөрчил, намын дотоод хуваагдал зэрэг нь нийгмийн итгэлийг унагаж байна.
Утаа — Бодлого байхгүй бол бүрхэг хэвээр
Нийслэлийн утааны асуудал 10 гаруй жилийн турш шийдэлгүй хэвээр байна. “Утаагүй түлш”, “цахилгаан халаагуур” зэрэг төслүүд хэрэгжиж байгаа ч, утааны түвшин эрс буураагүй.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр 2024-2025 оны өвөлд агаарын тоосонцорын агууламж ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 6-8 дахин өндөр гарсан байна.
Хүүхдийн эмнэлгүүдэд уушгины өвчтэй хүүхдийн тоо нэмэгдэж, иргэд “утааны улирал” ирэхэд амны хаалт, нүдний шилтэй “зэвсэглэн” гадагш гардаг хэвшилтэй болжээ.
Бензиний хомстол — Хангамжийн сүүдэр
Сүүлийн хэдэн долоо хоногт шатахуун түгээх станцуудын өмнө автомашины урт дараалал үүсч, жолооч нар шөнө дөлөөр хүртэл бензинд оочерлож байна.
Хил гаалийн саатал, валютын ханшийн өсөлт, нийлүүлэлтийн хэлхээ доголдсоноос болж АИ-92 бензин хомстсон гэж албаныхан тайлбарлав.
Гэвч иргэдийн хувьд “тайлбар” биш, “шийдэл” л чухал байгаа.
Хот дүүрэг дамжин бинзен хайж, арай гэж бинзен олоод хонон өнжин хайдаг амьдрал эхэллээ.
Түгжрэл — Хотын амьдралыг “идэж буй” асуудал
Нийслэлийн түгжрэл өнөөдөр зөвхөн автомашины асуудал биш, эдийн засгийн хохирлын хэмжээнд хүрээд байна.
Замын хөдөлгөөн судалгаагаар Улаанбаатар хотын иргэд өдөр бүр дунджаар 2-3 цагийг түгжрэлд өнгөрөөдөг. Энэ нь жилдээ 20 гаруй өдрийг зам дээр өнгөрөөдөг гэсэн үг юм.
Хотын төлөвлөлт, нийтийн тээврийн доголдол, жолоочдын соёлын асуудал бүгд нийлээд “хөдөлгөөнгүй хот” гэсэн ойлголтыг бий болгожээ.
Монгол Улс эдийн засгийн хувьд өсөлт үзүүлж байгаа ч, энэ өсөлт энгийн иргэдийн амьдралд төдийлөн мэдрэгдэхгүй байна.
Амьдралын өртөг өсч, агаар бохирдол, шатахууны хомстол, түгжрэл зэрэг асуудал ар араасаа дараалан гарсаар байна.
“Хүн бүр өөрийнхөө хүрээнд хичээж байгаа. Гэхдээ системийн хариуцлага, төрийн бодлого үгүй бол бид бүгд л ‘яанаа’ гэдэг үгээр амьдарна,”
Нээрээ л Монгол улс минь яана даа. Өнөөдөр бодлогын хариуцлага, нийтийн соёл, дэд бүтцийн хөгжлийн уулзвар дээр ирээд байна. “Манай Монгол яанаа” гэдэг үг бол гомдол бус сэрэмжлүүлэг. Иргэдийн бухимдлыг шийдэл болгон хувиргах авхаалжтай, сүйхээтэй, ухаантай улс төрч байна уу цаана чинь. Яана аа таминь ээ
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав