ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдэд 2025 оны 7-р сараас хойш санхүүжилт олгоогүй гэв
2025-10-23 13:15:00
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хувийн эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээг жил бүр байгуулж, төсвөө баталдаг. Баталсан гэрээгээ үргэлж зөрчиж байдаг. Тухайлбал, 2025 онд танасан төсвийн хүрээнд тусламж үйлчилгээ үзүүлэх ажиллах төлөвлөгөө гарган, 12-р сар хүртэл санхүүжилт авахаар гэрээ байгуулсан. Гэвч 2025 оны 6, 7, 8, 9 саруудын санхүүжилт олгоогүй, 10-р сараас хувийн эмнэлгүүдтэй хийсэн гэрээг цуцалсан тул эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагаа доголдож, зарим эмнэлэг хаалгаа барихад хүрчээ.
Хувийн эмнэлгүүд улсын хэмжээнд 18 мянга гаруй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, улсын эмнэлгийн ачааллын 30-40 хувийг хуваалцдаг. Хувийн эмнэлгүүд хүний нөөц, тоног төхөөрөмжөө худалдаж авч, байраа түрээслэн үйл ажиллагаа явуулдаг. Тоног төхөөрөмж авахдаа банкнаас зээл авсан. Иргэдэд үзүүлсэн тусламж үйлчилгээний төсөв даатгалын сангаас орж ирэхгүй болсноор эмнэлгүүд банкны зээлээ төлөх, эмнэлгийн бусад зардлууд болон тусламж үйлчилгээг үзүүлэх боломжгүй болж буй тул Монгол Улсын Засгийн газар, ЭМДҮЗ% %ЭМЯ болон ЭМДЕГ-т шаардлага хүргүүлж байгаагаа танилцуулав.
1-рт, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг бие даасан болгож, даргыг нь улс төрөөс хараат бус, ашиг сонирхлын зөрчилгүй хүн томилох
2-рт, ЭМДЕГ-ыг ямар нэг яамны харьяалалд байлгахгүй, бие даасан болгох
3-рт, Тусламж үйлчилгээний санхүүжилтийг хамтын төлбөртэй болгох
4-рт, Сонгон шалгаруулалтыг өмчийн хэлбэр харгалзахгүй ялгаварлалгүй зохион байгуулж, иргэдийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхийг нь хангаж өгөх
5-рт, ЭМДЕГ гэрээний үүргээ биелүүлж, 6, 7, 8, 9 саруудын санхүүжилтийг олгооч гэсэн шаардлага тавилаа.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав