Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
2025-10-28 13:33:00
Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын бүх шатахуун түгээх станц (ШТС) АИ-92 автобензинийг ямар нэг хязгаарлалтгүйгээр борлуулж эхэлнэ. Энэ нь өглөөний цэнэглэлт дууссаны дараагаас хүчинтэй болно гэж холбогдох яамнаас мэдээллээ.
2025 оны 10 дугаар сарын 28-ны өглөөний байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт 55 вагон АИ-92 автобензин байршиж байна.
Улаанбаатар хотод:
- Хот дотор – 5 вагон
- Толгойт өртөөнд буулгахаар ирсэн – 19 вагон
- Аршаант өртөөнд – 6 вагон
- Нийтдээ 30 вагон буюу 3,000 тонн АИ-92 бензин хотын хэрэгцээнд хүргэгдэнэ.
Орон нутагт:
- Дархан хотод – 5 вагон
- Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн – 20 вагон
- Эрдэнэт хот руу – 10 вагон
- Сайншанд хот руу – 5 вагон
Мөн өнөөдөр 16:00 цагт ОХУ-ын Наушкийн өртөөнөөс 36 вагон АИ-92 автобензин, 29 вагон дизель түлш буюу нийт 65 вагон шатахуун орж ирнэ.
Иймд, Улаанбаатар хотод шатахуун түгээх станцуудыг цэнэглэхээр зорчиж буй түгээлтийн автомашинд зай тавьж, өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хамтран ажиллахыг анхаарууллаа.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав