ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ
2025-10-28 13:37:00
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ. Жамсранжавын Болд нь 1976 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Цагдаагийн дээд сургууль Удирдлагын академи, Билиг дээд сургууль, Дотоод хэргийн их сургуулийн Ахисан түвшний боловсролын сургуульд тус тус суралцаж төгссөн. Хууль зүйн доктор.
1996 онд Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлж, 2019 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, 2020-2023 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчаар томилогдон ажиллаж байв. Тодруулбал:
- 1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч,
- 2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга,
- 2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга,
- 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга,
- 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга,
- -2017 оны зургаадугаар сараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга,
- 2020-2023 онд Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байжээ.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар түүнд 2021 онд "Хошууч генерал" цол хүртээсэн. Түүнчлэн 2023 онд түүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж байсан юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав