Монголын нэг өдөр
2025-10-29 13:33:00
МАН эрх мэдлийн тэмцэл улс орныг тавгүй, үймсэн байдалд оруулаад хэдэн сар өнгөрөв. Дээдэс нь суудлаа олохгүй болохоор доодос нь хөлөө олохгүй самуурч байгааг бодолцоод эртхэн эв зүйгээ олохсон доо.
Эв зүйг нь олуулах гээд нам дотор үүссэн хурцадмал асуудлыг хоёр хоногт шийдвэрлэх хүрээнд ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан, Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар ахалж байна. Бүрэлдэхүүнд нь МАН-ын дарга асан, Ерөнхий сайд асан С.Баяр, Б.Даш-Ёндон, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын дарга асан М.Энхболд, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, "Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын захирал.Д.Тогтохсүрэн, МАН-ын Нарийн бичгийн дарга П.Энхбаатар нар багтжээ.
Гэтэл энэ эвлүүлэрүүлэх хүмүүс нь харин ч яг хоёр талд тэнцүү хүч хувааж өгсөн мэт л харагдаж байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ажлаасаа чөлөөлөгдөж байгаагаа дуулж хуралдаанаас хөөгдөж гарсан С.Амарсайхан улам өс зангидах биш үү.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр М.Энхболд нар Занданшатарын ард асаалттай танк шиг байж өнгөрсөн намын даргын сунгааны үеэр юу хэлж ярьж явсныг санах биз ээ. Бүр ч хүч нэмэн хагаралдаж байх зуур багш нар нь ажил хаяж хүүхдүүд нь өдөржин дэлгэц ширтэн, эцэг эхчүүд хүүхдээ харах уу ажлаа хийх үү гэж хоёр талд жороолсон гудамд нь түгжирсэн шатахуун тасалдсан, эдгээрт бухимдсан Монголын нэг өдөр өнгөрч байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав