Ж.Чинбүрэн: Төрийн албан хаагчийн 0-6 насны хүүхэд томуу туссан бол 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно
2025-10-29 14:37:00
Засгийн газрын өнөөдрийн /2025.10.29/ ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үе болж байна. Иймд томуугийн халдвар авсан 0-6 хүртэлх насны хүүхдүүдийн аав, ээж, эмээ, өвөөгийн аль нэг нь төрийн ажил хийдэг бол тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэр гаргалаа.
Хэрэв хувийн хэвшилд ажилладаг бол мөн тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгооч гэсэн уриалгыг Засгийн газраас дэвшүүлж байна.
Ханиад туссан хүүхдүүдэд эцэг, эхийн асаргаа маш чухал байдаг. Хамрын битүүрлийг байнга арилгах, хоол ундаар нь сайтар тордох, дааруулахгүй бол хүндэрч, хатгаа болохоос сэргийлдэг.
Энэ жил томуугийн вакцин 300 мянган хүн тунг хийхээс 97 хувийг нь вакцинд хамруулаад байна. Урьд өмнө вакцинжуулалтыг ийм хэмжээнд бүрэн хийж байгаагүй. Өнөөдөр үлдэгдэл вакцингүй хэмжээнд хүртэл хийсэн.
Зургаан сартайгаас 6 нас хүртэлх халдвар авбал хүндрэх эрсдэлтэй өсөлт болон биеийн жин багатай хүүхдүүдийн мэдээллийг Өрхийн эмнэлгүүдээс авч, вакцинд хамруулсан. Вакцины ач холбогдлыг ард түмэн ойлгож, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байгаа тул ирэх жил вакциныг үүнээс илүү хэмжээгээр захиална гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав