АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
2025-11-04 14:04:00
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "УИХ-ын гишүүн Х.Булгантуяатай холбоотой асуудал маргааш /2025.11.04/ УИХ дээр хэлэлцэхээр болж байна. Лхагва гаригт байнгын хорооны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх энэхүү асуудлыг хэлэлцэх юм. АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргаж байна. Энэхүү мэдэгдэл агуулга нь хоёр төрөлтэй юм. Ардчилсан нам бол АН-ын бүлэг Монгол Улсын Үндсэн хуулиа дээдлэн ажиллах үзэл санаа дээр бат зогсоно.
Мөн аравдугаар сарын 22-ны өдөр гарсан ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны шийдвэрийг Ардчилсан нам болон АН-ын бүлэг хүлээн зөвшөөрч биелүүлж ажиллах нь зүүтэй гэдэг зарчмыг баримталж байгаа.
Лхагва гаригаас УИХ-ын дэд даргын асуудал тодорхой болж процессийн хүрээнд яригдаад эхлэхээр зарчмын хүрээнд байр сууриа илэрхийлж ажиллана. Үүнээс гадна АН-ын бүлэг энэ долоо хоногт ээлжит бус хурлаа хийж шаардлагатай үед завсарлага авч асуудалд хандана. Нэг талаараа хэлэлцэх асуудал одоогоор тодорхой бус байгаа болохоор өнөөдөр үүнээс илүү шийдвэр гарах боломжгүй нөхцөлд байна. Зарчмын байр суурь илэрхийлсэн мэдээлэл удахгүй гарна. Нэг талаараа Цэцийн шийдвэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад биш. Харин УИХ-ын гишүүн Х.Булгантуяад гэх томьёололтой байгаа гэж ойлгож байгаа. АН-ын бүлгийн хувьд Үндсэн хууль талд бат байна гэдгийг бүрэн илэрхийлж байна" гэлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав