ЦЕГ: Засгийн эсрэг зохион байгууллттай ажилласан гэх сэтгүүлч Э "Hero9911", "U bro", "Bruno" гэх хаягуудтай харилцжээ
2025-11-12 14:33:00
Өнөөдөр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр олон хоног хүлээлгэсэн Д.Амарбаясгалан болоод түүнтэй холбогддог "Админерал" компанийн зарим мэдээллүүдийг ил болгож, мөн Хэро Энтертайнменттай холбоотой "Гэрэгэ тауэр" зэрэг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үеийн болоод түүнтэй нэр холбогдсон хүмүүсийн тухай ярьсан.
Харин өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн Засгийн газрын эсрэг зохион байгуулалтайгаар ажилласан хоёр сэтгүүлчийг зарлана гэдэгтээ мэдээлэл өгөлгүй, "Энэ тухай ЦЕГ ярина" хэмээн орхисон юм. Тиймээс Б.Энхбаярын чиглэлийн дагуу ЦЕГ-аас тайлбар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-аас, "Нэр бүхий иргэдээс төрийн өндөр албан тушаалтны нэр төр, алдар хүндэд халдсан тухай гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.3-т заасан прокурорын зөвшөөрлийн хүрээнд мэдээлнэ. Та бүхний асуултад хариулах боломжгүй гэдгээ эхлээд хэлье" гэв.
Улмаар Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа н.Очбадрах "Фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд Эрүүгийн хуулийн 13.14-т заасан худал мэдээллийг олон нийтэд тараасан, нэр бүхий иргэдийн нэр хүндэд халдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл ирүүлсэн. Мөрдөн байцаах албаны Хүний эрх, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг шалгах хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар иргэн Э нь телеграм, вайбар аппликейшн ашиглаж, "Hero9911", "U bro", "Bruno" гэсэн хэрэглэгч нартай тус тус харилцсан. Улстөрийн өндөр албан тушаалтай хүмүүсийн зураг, бичлэгт дуу дүрсний эвлүүлэг хийж, олон нийтэд зохион байгуулалттайгаар тарааж, буруу ташаа мэдээллээр иргэдийг төөрөгдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдож байна. Иймд, иргэн Э-д Эрүүгийн хуулийн 13.14.1-т зааснаар яллагдагчаар татан шалгаж байна.
Дээрх нэр бүхий этгээдүүд нь худал мэдээллийг зориудаар бэлтгэж байгаа нь иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг хохироож, төөрөгдөлд оруулан, оюун санаа бодлыг талцуулах, нийгэмд сөрөг хандлага бий болгох аюултай үйлдэл байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 19.19.3-т зааснаар хүний эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ ҮАБ, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн байна" гэлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав