Төв аймгийн Зуунмод суманд электрон тамхи худалдахыг хоригложээ
2022-03-10 13:28:00
УИХ-ын хаврын ээлжит чуулганаар электрон тамхины хэрэглээний хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, шаардлагатай зохицуулалтыг батлах асуудлыг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэж байгаа. Тэгвэл зарим аймаг электрон тамхины эсрэг шийдвэр гаргаж эхэлсэн байна.
Төв аймгийн Зуунмод сумын хүүхдийн төлөө салбар зөвлөл өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж, электрон тамхины худалдааг хориглох шийдвэр гаргажээ. Зуунмод хот цахим хуудастаа "Хүүхдийн салбар зөвлөл анхдугаар хуралдаанаар 2022 оны төлөвлөгөөгөө баталж Зуунмод хотын аж ахуйн нэгж, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн зөвлөгөөн хийх, хүүхдийн чуулган хуралдуулах, электрон тамхины худалдааг хориглох, хүүхдэд ээлтэй байгууллага шалгаруулах, сар бүр хүүхдийн аян зарлах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ" хэмээн мэдээлжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав