Иргэд Г.Занданшатарын Засгийн газрыг эсэргүүцэж байна
2025-12-22 14:10:00
Иргэд өнөөдөр /2025.12.22/ Төрийн ордны зүүн хаалган дээр жагсаж, УИХ дахь Ардчилсан нам, УИХ дахь МАН-ын бүлгүүдэд шаардлага хүргүүллээ.
Уг шаардлагад “Засгийн газар дарга нарынхаа тоог нэмж, сайд нар нь шинэ жил хэсэж, хундага тулгаж байгаа энэ өдрүүдэд орон даяар бензин шатахуунгүй, олон иргэд хөдөө гадаа явах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжгүй болж, зарим тохиолдолд иргэд 24-72 цаг дугаарлаж байгаа ч шатахуун авч чадахгүй ШТС-ын гаднаас буцаж, стратегийн салбарынхан хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Иймд салбар хариуцсан сайдыг огцруулах.
Мөн Монголбанкнаас инфляци 8.2 хувь гэж байгаа ч бодит байдал дээр үүнээс ч өндөр байна. Иймд төгрөгийн ханшийг чангаруулах, инфляцийг бууруулах, үнэн бодитой тооцоо судалгааг олон нийтэд мэдээлэхийг шаардаж байна.
2025 оны төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр тасарч, төлөвлөсөн хөрөнгө оруулалт хугацаандаа хийгдэхгүйгээс аж ахуй нэгжүүд гүйцэтгэлийн төлбөр авч чадахгүй, дансаа хаалгаж байна. Он гарснаас хойш 200 гаруй том аж ахуй нэгжүүд хаалгаа барьжээ. Иймд татварын дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг тэтгэх, аж ахуй нэгжийг дэмжих бус хааж боож байгаа Г.Занданшатарын Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд дүн тавьж, нэн даруй огцруулахыг шаардаж байна. Нийгэм эдийн засгийн нөхцөл байдал нэн хүнд байгаа цаг үед төрийн данхгар бүтцийг цомхотгож, дэд сайд нарыг буцаан татахыг шаардахын зэрэгцээ бодлого шийдэлгүй, чадамжгүй Засгийн газрыг нэн даруй огцруулахыг шаардаж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав