Хэрвээ бид үл тоомсорловол  хэрцгий байдал хэвийн үзэгдэл болно

2026-01-06 12:57:00

Сүүлийн үед өглөө сэрэх бүрт нэг харгис хэрцгий гэмт хэрэг үйлдэгдсэн тухай мэдээлэл гарах боллоо.  Эдгээр хэргүүдийн цаана зөвхөн хууль зөрчсөн нэг хүн бус, хэрцгийшиж буй нийгмийн дүр төрх айдсыг улам бүр лавшруулна. 

Ер нь л нийгэм хөгжих тусмаа хүн хоорондын хүндлэл багасаж, тэвчээр алдагдаж, уур бухимдал давамгайж байгаа нь нийгмийг улам хэрцгий хүйтэн хөндий болгож биесээсээ дөлөн амьдрах шалтгаан болж байх шиг. 

Ихэнхдээ олон нийтийг цочроосон гэмт хэргүүд: 

  • Ахуй маргаан хэрүүлээс эхэлж, хүний амь насанд хүрсэн

  • Гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл даамжирч, нөхөж баршгүй гарз учирсан

  • Цахим орчинд доромжлол, үзэн ядалт бодит амьдрал дахь хүчирхийлэл болж хувирсан

  • Өсвөр насныхан зодоон, дээрэмд холбогдох болсон

Эдгээр хэрэг нэг  өгүүлбэрээр “архидан согтуурсан үедээ”, “түр зуурын уур хилэнгийн улмаас” гэж хуулийн бичилэлтэй байдагч үнэндээ бол  удаан хугацаанд хуримтлагдсан соёл, хүмүүжил, ухамсрын дутагдлын үр дагавар юм.

Соён гэгээрэл л гэмт хэргээс сэргийлэх хамгийн хүчтэй зам

Хүмүүсийн зан араншин хэрцгийжиж байгаад дараах хүчин зүйл илүү их нөлөөлж байгаа. 

  • Архидалт, стресс, эдийн засгийн дарамт

  • Хууль, ёс зүйн мэдлэг дутмаг

  • Цахим орчинд хариуцлагагүй үг, үзэн ядалтыг хэвийн мэт хүлээж авах

  • Хүүхэд, залуус зөв үлгэр дуурайл харах орчин хомсдож буй байдал

Гэхдээ дээрх бүх шалтгаанаас илүүтэй бид хүн байх ёсны энгийн үнэт зүйлсээ мартаж эхэлсэнд л байгаа юм. Гэмт хэрэг гарсны дараа буруутныг шийтгэх нь зайлшгүй. Гэвч гэмт хэрэг гарахаас өмнө сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол соён гэгээрэл юм.

Өнөөдөр гарч буй гэмт хэргүүд бол маргаашийн эмгэнэлт ирээдүйн анхааруулга шүү хүмүүс ээ. Хэрвээ бид үл тоомсорловол  хэрцгий байдал хэвийн үзэгдэл болно.Нийгмийг өөрчлөх том алхам нэг хүний ухамсраас эхэлдэг.

Өнөөдөр өөрөөсөө эхэлье.


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2026 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.