Ахмадын тэтгэвэр арилжааны банкуудын ашиг олох хэрэгсэл биш

2026-01-07 13:10:00

Ахмад настнууд арилжааны банкуудын шударга бус шийдвэрийг эсэргүүцэж, өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд ахмад настнууд өнөөдөр нийгмийн хамгийн доод давхаргын иргэд болсон байна. Бид үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Бид өнөөдөр дундаасаа мөнгөө нийлүүлж, цуглуулаад дөрөв дэх удаагаа хэвлэлийн бага хурлаа хийж байна. Бид удаа дараа шаардлагаа хүргүүлсэн ч хүн гэж тоогоогүй. Бид тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох шаардлагыг тавьсан. Хоёрт, тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгож, батлан даалтын шаардлагыг уян хатан болгох, хүүгээс хүү боддог байдлыг өөрчлөхийг шаардсан. Өнөөдөр арилжааны банкууд төрөөс давсан эрх мэдэлтэй байна. 

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлж байгаагаар ахмадын тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэхийн тулд таван жил хүлээх шаардлагатай гэсэн. Гэтэл нэг жилд дунджаар 10 гаруй мянган ахмад настан нас барж байна. Тэтгэвэр нэмэгдэх хугацааг 70 мянган ахмад настан үзэхгүй нь ээ.

Өнөөдөр ахмадууд тэтгэврийн зээлээр л амьдрах боломжгүй болтлоо мухардсан. Тэтгэврийн зээлийн хугацааг сунгасан нэртэй хүүгээс хүү бодож байна. Өр орлогын харьцаа гэдэг шалгуураар ахмадуудын тэтгэврээс ашиг харж байна. Арилжааны банкнаас тэтгэврийн зээл авахын тулд батлан даалтын шаардлага маш өндөр байна. Зээл авах гэж үр хүүхдийнхээ нэг өдрийн ажлыг нь алдагдуулж, үр хүүхдээс нь нотириатаар төрсөн хүүхэд нь мөн гэж баталгаажуулах ёстой гэж байна. Нэмээд үр хүүхдүүд нь давхар өр зээлгүй байх ёстой гэнэ. "Хаан", "Голомт" банк бол арай дэндүү байна. Монголын топ банкаар шалгарчихаад ийм арчаагүй байж болохгүй. Өр зээлийн хугацаа нь 70/30 байсан бол одоо 50/50 хувьтай болсон. Бид үхэж үрэгдсэн ч зээлийг маань үр хүүхдүүд маань л төлнө. Ахмадууд 2026 оны улсын төсвийн тодотголоор тэтгэврийн доод хэмжээг 50 хувь нэмүүлэх шаардлагыг тавьж байна. Энэ байр суурьтаа хатуу зогсоно гэлээ. 


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2026 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.