Гарьд магнайн Удвалыг одоо цагт авчирсан Задлаагүй захиан Мядаг
2026-01-10 20:28:00
Гарьд магнайн Удвалыг одоо цагт авчирсан Задлаагүй захиан Мядаг 43 жилийн өмнө дэлгэцнээ гарч байсан “Гарьд Магнай” киногоороо үзэгчдийн сэтгэлд хэдийнээ тод үлдсэн Удвал бүсгүйн дүр өнөөдөр дахин дэлгэцнээ амилж байна хэмээн киноны постер зургийг харсан кино шүүмжлэгчид онцолж байна. Учир нь нэгдүгээр сарын 15-аас эхлэн бүх кино театруудаар гарах найруулагч Б.Батдэлгэрийн бүтээл “Задлаагүй захиа” УСК-ны гол дүр болох Мядагийн дүрд тоглосон М.Анужин, Гарьд магнайн Удвал хоёр олон зүйлээрээ төстэй аж. “Гарьд магнай”-н найруулагчид киноны гол дүрээ сонгохдоо мэргэжлийн жүжигчдээс гадна тухайн дүрд тохирох хүнийг олохын тулд их сургуулиудаар явж хайсны эцэст Анагаахын сургуулийн оюутан О.Уранчимэгийг Удвалын дүрд сонгосон гэдэг.
Харин өнөө цагийн Удвал хэмээн нэрлэгдээд байгаа М.Анужин буюу Задлаагүй захианы Мядагийг сонгохын тулд найруулагч Б.Батдэлгэр өнгөрсөн цагийн удвал өнөө цагийн Мядгын дүрийг хайх эрэлд гарахдаа залуу жүжигчид мөн урлагийн сургуулийн олон оюутан дундаас 3 шатны сонгон шалгаруулалт явуулж Мядагийн дүрд М.Анужинг сонгон авчээ.
Түүний эвдрээгүй байгаагаараа монгол дүр төрх нь өнөө цагт ховордсон байгаа нь тухайн дүрийг илүү тодотгох бөгөөп дүрд сонгогдох том шалтгаан болсон бизээ. Задлаагүй захиа кинонд түүний ээжийн дүрд АЖ Ж.Оюундарь, аавд МУГЖ У.Батбаатар нар тоглосон нь Мядагийн дүрийг бүтээхэд ихээхэн түшиг тулгуур болж өгсөн тухайгаа хэлж байв. Ерөнхий найруулагч Б.Батдэлгэр Гарьд магнайн Удвалтай адил өөрийн хүссэн дүрээ гаргаж ирэх зорилгоо биелүүлж чадсан эсэхийг та бүхэн “Задлаагүй захиа” киноноос хүлээн авч үзээрэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав