Монгол Улсаас анх удаа “Asian "Motorsport Event Excellence Award" шагналыг хүртжээ
2026-01-21 14:15:00
Авто спорт сонирхогчдын хамгийн том наадам олон улсын POWER Expo & Festival болж өнгөрлөө. Энэ үеэр "Asian Automotive Award"-оос Монгол Улсаас анх удаа “Asian "Motorsport Event Excellence Award" шагналыг хүртжээ. Азидаа үнэлэгдсэн энэхүү нэр хүндтэй шагналыг 2026 оны 01 сарын 17-ны өдөр Тайландын улсын Бангкок хотноо болсон албан ёсны хүлээн авалт дээр Монголд дахь POWER Expo & Festival-ыг зохион байгуулагч баг хамт олон гардаж авлаа.
Энэ тухай "Power expo" фестивалыг Монголд анх удаа санаачлан зохион байгуулж түүнээс хойш жил бүр цар хүрээг нь нэмэн 13 жилийн турш амжилттай зохион байгуулж буй багийн ахлагч Монголын Power Expo фестивалыг үндэслэгч Батжаргалын Жигмэддорж сэтгэгдлээ ийн хуваалцжээ.
“ Энэхүү амжилтад хүрэхэд хамтдаа зүтгэсэн гэр бүл, найз нөхөд, ивээн тэтгэгчид, дэмжлэг үзүүлдэг төрийн байгууллага, баг тамирчид, үзэгч дэмжигчид, нийт Монголын ард түмэн, Монгол Улсыг зорин ирж оролцсон гадаадын зочид төлөөлөгчид, баг тамирчдад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэхүү амжилтаа цаашид улам бататган, Монгол улсынхаа нэр хүндийг Азийн тавцанд өндөрт өргөхийн төлөө хичээн ажиллах болно.
Энэ бол POWER EXPO & FESTIVAL-тай 13 жилийн турш хамтран зүтгэсэн хүн бүрийн шагнал юм шүү” .
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав