"Power Expo"-г зохион байгуулагч Б.Жигмэддорж гэж хэн бэ?
2026-01-26 12:06:00
Монголын авто, мото спортын хамгийн том наадам болох "Power Expo" фестивалыг үүсгэн байгуулж олон жилийн турш олон улсын хэмжээнд үнэлэгдэхүйц арга хэмжээ болтол хөгжүүлж ирсэн хүн бол Батжаргалын Жигмэддорж юм.
Тэрбээр анх 2012 онд “D20 Drift Show” нэртэйгээр Монголын анхны авто спортын "авто-дрифт" болон "урбан" танилцуулгын арга хэмжээг зохион байгуулжээ. Түүнээс хойш жил бүр уламжлал болгон хөгжүүлж, өдгөө “Power Expo & Festival” болгож өргөтгөн 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Түүний өнөөдрийг хүртэл зохион байгуулж буй Power Expo & Festival нь Монгол дахь томоохон авто, мото спортын наадам, үзэсгэлэн, шоу-энтертайнмент эвент бөгөөд олон улсын оролцоо бүхий арга хэмжээ болж хөгжснийхөө хувьд “Asian Motorsport Event Excellence Award” буюу Азийн автомотив салбарын шилдэг арга хэмжээ гэдэг шагналыг хүртжээ.
Тус шагналыг 2026 оны 1-р сарын 17-нд Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдсан "Asian Motorsport Event Excellence Award”-ын шагнал гардуулах ёслол дээр гардуулсан бөгөөд Монгол Улсаас анх удаа Азийн автомотив салбарын томоохон шагнал хүртсэн нь энэ.
Энэ тухай "Power expo" фестивалын зохион байгуулагч Батжаргалын Жигмэддорж сэтгэгдлээ ийн хуваалцахдаа
Энэхүү амжилтад хүрэхэд хамтдаа зүтгэсэн гэр бүл, найз нөхөд, ивээн тэтгэгчид, дэмжлэг үзүүлдэг төрийн байгууллага, баг тамирчид, үзэгч дэмжигчид, нийт Монголын ард түмэн, Монгол Улсыг зорин ирж оролцсон гадаадын зочид төлөөлөгчид, баг тамирчдад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэхүү амжилтаа цаашид улам бататган, Монгол улсынхаа нэр хүндийг Азийн тавцанд өндөрт өргөхийн төлөө хичээн ажиллах болно.
Энэ бол POWER EXPO & FESTIVAL-тай 13 жилийн турш хамтран зүтгэсэн хүн бүрийн шагнал юм шүү” гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав