Тайландын Вант улсад суугаа элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг хүргүүллээ
2026-01-29 10:28:00
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын баруун Бенгал мужид Нипах вирус бүртгэгдсэнтэй холбогдуулан Тайландын Хаант улсын Өвчний хяналтын газраас халдварын эрсдэлтэй бүс нутгаас ирж буй зорчигчдод тавих хяналтыг чангатгаж, холбогдох үзлэг, тандалтыг Олон улсын эрүүл мэндийн дүрэмд нийцүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
Үүнд, Халдварын эрсдэлтэй дээрх бүс нутгаас ирж буй зорчигчид тус улсын Эрүүл мэндийн “Т.8” маягтыг бөглөх, биеийн халууныг хэмжих, аяллын түүх болон биед илэрч буй шинж тэмдгийн талаар асуумж авч, халуурах, толгой өвдөх, ханиалгах зэрэг сэжигтэй шинж тэмдэг илэрсэн зорчигчдыг тусгаарлах аж.
Тайландын Хаант улсад одоогоор Нипах вирусийн тохиолдол бүртгэгдээгүй ч иргэд анхааралтай байж, өөрийгөө болон бусдыг гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас тус улсад суугаа ЭСЯ-наас анхаарууллаа.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав