АМ АСУУЯ: Өвөлжилт сайн уу?
2026-01-29 15:23:00
Монголын өвөл хэзээ ч адал явдалтай өнгөрдөг зарчмаар өнөө өвөл ч бас өдөр шөнөгүй шатахуунд оочрерлож зам дээрээ түгжирсний даар үргэлжлүүлээд лифтэндээ гацацгаах болов.
Дүн өвлөөр улс орон даяар тог цахилгааны хязгаарлалт хийж гэрт хүйтэн гадаа хүйтэн харанхуй өдрүүдийг яг одоо өнгөрөөж байна.
Утааны эсрэг арга хэмжээ авч байгаа нэртэй айлуудын янданг буулгаж халаалтыг цахилгаанаар шийднэ гэсэн шийдвэр нь эргүүлээд ам асууж байна. Энэ шийдвэрээр гэр хорооллын өрхийн багагүй хэсэг цахилгаан халаагуур, ус халаагч, цахилгаан зуух зэрэг төхөөрөмжүүдийг хэрэглэж байгаа. Гэхдээ тог хязгаарлаж буй эдгээр өдрүүдэд хүний анхдагч хэрэгцээ ч бас дагаад хязгаарлагдаж байна.
Өвөл бол Монгол Улсын хувьд хамгийн хүнд улирал. Гэтэл эрчим хүч, шатахууны хангамж тогтворгүй байгаа нь “өвөлжилтийн бэлтгэл хангалттай байсан уу?” гэсэн асуултыг зүй ёсоор тавьж байна. Иргэдийн зүгээс төр, холбогдох байгууллагуудаас ил тод мэдээлэл өгч, богино болон урт хугацааны бодит шийдэл гаргахыг шаардаж байна.
Энэ нөхцөлд иргэдийг ойлгомжтой, шуурхай мэдээллээр хангах, хуваарьт хязгаарлалтыг тодорхой болгох, шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулах нь хамгийн чухал асуудал болоод байна. Төр, хувийн хэвшил, иргэдийн хоорондын итгэлцэл, уялдаа сайжирч байж л энэ өвлийг харьцангуй бага хохиролтой даван туулах боломж бүрдэнэ.
Өвлийн хүйтэн өдрүүдэд тог, шатахууны асуудал бол ганц салбарын бус, нийт нийгмийн анхаарах ёстой бодит сорилт болоод байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав