ШҮҮХ ХУРАЛ: Санжаачойпэл би Монголын хамгийн баян хүн Занданшатар Ерөнхий сайд болсон би хүн алж ч болно гэж гэрч мэдүүлэв
2026-01-29 16:19:00
Бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх бүлэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Д.С нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр (2026.01.29) Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд үргэлжилж байна.
Шүүх хурлын үеэр гэрч Өлзийсайханы өгсөн мэдүүлэг олны анхаарлыг татаж байна.
Тэрбээр, Баар хаагаад би Тулгат гэх найзтайгаа хамт тухайн баарны үүдээр гарахад манай нөгөө найзууд гадна зогсож байсан. Тэгтэл Тулгат бид хоёр дээр Санжаа ирээд "Би Монголын хамгийн баян хүн Занданшатар өнөөдөр Ерөнхий сайд болсон. Тийм болохоор би өнөөдөр хүн алаад шоронгоос зүгээр гараад ирдэг хүн та нарыг алчхаад зүгээр гарна" гэж орилж эхэлсэн.
Саянаагийн нүүрэн тус газар нь миний харснаар хоёр удаа цохисон. Тэгээд үл таних залуу газар унагаагаад нүүр лүү нь өвдөглөөд толгойн тус газар нь удаа дараа цохиж байсан.
Санжаагийн хамт байсан залуучууд нэг нь бол цайвар өнгийн юүдэнтэй цамцтай залуу Амгалан маш хүчтэй өшиглөж дахин унагаасан. Бид хэд бүгд очоод болиоч гээд салгаад Саянаа найзыгаа хартал нүүр ам нь цус гарч байсан болохоор би айгаад цагдаагийн 102 дугаар луу 03 цаг 51 минутад залгаж дуудлага өгсөн.
Цагдаа нар ч 20 минутын дотор орчим болж ирсэн бөгөөд тэр хугацаанд Санжаа болон найзууд нь явах гээд байсан учир Өлзийсайхан найзтайгаа тэр хэдийг явуулахгүйн тулд саатуулж байсан. Найзуудаасаа сонсоход Санжаа нь том айлын хүүхэд би та нарыг ална шүү бүгдийг чинь гэх зүйл яриад дайрахад нь манай найз зөрүүлж хэдэн юм хэлсэн гэсэн.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав