Халиа тошин үүсэж хөрсний ус их гарч байна
2026-02-04 13:24:00
Нийслэлийн дөрвөн дүүргийн хэмжээнд долоон байршилд байнгын ундаргатай булаг, хөрсний ус ихээр гарч, халиа тошин үүсэж, Геодези, усны барилга, байгууламжийн газраас шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн байнгын үзлэг шалгалт хийж, иргэд ААН, айл өрхүүдийн гэр, байшин барилгын суурь усанд автах, зам мөстөж эрсдэл үүсэхээс сэргийлж байна.
2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн халиа тошин үүссэн байршлуудад 17 механизм, 51 ажилтан албан хаагч ажиллаж, механизмаар болон гар ажиллагаагаар суваг татах, гүүрэн гарцын гаргалгаа хоолойг нээж усыг чөлөөтэй урсгах, илүүдэл мөс тээвэрлэх, шороон хаалт хийх зэрэг ажлыг тус тус хийж гүйцэтгэн арга хэмжээ авч ажиллаж байна.
Халиа тошин үүссэн байршлууд:
-
ЧД-ийн 10-р хороо Дэнжийн 1000 нэгдүгээр суваг
-
ЧД-ийн 11,12-р хороо Дэнжийн 1000 гуравдугаар суваг
-
ЧД-ийн 13,14-р хороо Хайлаастын суваг
-
ЧД-ийн 13,14-р хороо Чингэлтэйн суваг
-
СХД-ийн 19, 27-р хороо Толгойтын суваг
-
БГД-ийн 14-р хороо Дунд голын далан (Алтай хотхон орчим)
-
СБД-ийн 14-р хороо Сэлбэ голын далан
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав