Өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн айлд 900 мянган төгрөгийн урамшууллыг өгнө гэв
2026-02-13 11:44:00
Энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5,000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж, хий цэнэглэх 33 цэг байгуулахаас өнөөдрийн байдлаар 905 өрхийг хийн түлш хэрэглэж, хий цэнэглэх 15 цэгтэй болжээ.
Үргэлжлүүлэн өдөрт дунджаар 90-100 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж байгааг холбогдох албаныхан мэдээлээд буй.
Харин хийн түлшинд шилжсэн айлд урамшуулал олгох журам өнгөрсөн онд батлагдсан билээ. Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн тохиолдолд 900 мянган төгрөгийг нийслэлээс өгөх юм байна. Уг зардлыг "Тавантолгой түлш" компани үйлдвэрлэлээ багасгах, ажилтнуудаа цомхотгох зэргээр танасан хөрөнгөөс гаргах аж.
Ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын айлуудыг хийн түлшинд шилжүүлэхээр төлөвлөжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав