Аутизмтай иргэний хууль батлуулах гарын үсэг цуглуулж байна
2026-02-27 12:37:00
Монгол Улсад аутизмтай хүүхэд болон насанд хүрэгчдийн эрх, хэрэгцээг тусгайлан зохицуулсан хууль одоогоор байхгүй байна. Үүний улмаас аутизмтай иргэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, ажил эрхлэлт болон насанд хүрэх шилжилтийн үед бодлогын орхигдолд өртөх, төрийн байгууллагуудын уялдаа сул байх нөхцөл байдал түгээмэл байна.
Олон улсад, тухайлбал Их Британи, Хойд Ирланд зэрэг улс аутизмтай иргэдийн тухай тусгай хууль баталж, төрийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгосноор аутизмтай иргэдийн амьдралын чанар, нийгмийн оролцоог бодитоор сайжруулсан сайн туршлага бий. Иймд Монгол Улсад аутизмтай хүүхэд болон насанд хүрэгчдийг хамарсан, салбар хоорондын уялдааг хангасан, хүүхдээс насанд хүрэгч рүү шилжих дэмжлэгийг баталгаажуулсан “Аутизмтай иргэдийн тухай тусгай хууль” санаачлан боловсруулах шаардлагатай гэж үзэж байна.
Иймд аутизмтай иргэдийн эрхийг хамгаалж, салбар хоорондын уялдааг хангасан “Аутизмтай иргэдийн тухай тусгай хууль” санаачлан боловсруулах, УИХ-аар хэлэлцүүлэхийг хүсэж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав