Нүүрсний хэрэгт холбогдон ял эдэлж буй Т.Аюурсайхан маргааш суллагдана

2026-02-27 13:14:00

Нүүрсний хэрэгт холбогдуулж, МАН-ын нэр бүхий хэд, хэдэн албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж, улмаар шүүхээс ял оноож байсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайханд 3 жилийн, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5.9 жилийн хорих ялыг анхан шатны шүүхээс оноосон. Харин тэд давж заалдсанаар ялаа хөнгөрүүлсэн. Маргааш Т.Аюурсайхан 2.5 жилийн хугацаа дуусч суллагдана. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2026 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.