УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Ерөхийлөгчид үйлчилсэн нь

2026-02-27 14:30:00

Өнөөдөр Монгол Улсын  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилсан талаар өнөөдөр мэдээлж удалгүй УИХ-ын гишүүн М.Нарантуяа -Нара миний анхлан санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслиг Ерөнхийлөгч маань хүртэл дэмжлээ гэсэн агуулгатай пост өөрийн цахим хуудастаа бичжээ. Гишүүн эмэгтэй өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд гаргасан үйлдэл нь УИХ-ын гишүүн гэж төрд түмэн олны төлөөлж байгаа хүний хувьд байж боломгүй бүдүүлэг үг үйлдэл гарган олны дургүйцлийг хүргэж байсан нь санаатай хийсэн үйлдэл гэж хардахад хүргэж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хуулийн төсөл нь өнгөн дээрээ бүдүүлэг, булхайтай гишүүдийг буцааж татах зөв зүйл мэт харагдаж байгаа боловч цаад утга пармлетентийн эрх чөлөөнд халдах буюу Ерөнхийлөгчийн дарангуйлал тогтоох эрсдэлтэй юм. 

Монгол Улс бол парламентын засаглалтай. Хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санаачилга гаргах, нөлөөлөх эрхтэй бол:

  • Хууль тогтоох засаглалд гүйцэтгэх засаглал (эсвэл Ерөнхийлөгчийн институт)-ын нөлөө нэмэгдэнэ.

  • Засаглалын хуваарилалтын зарчим сулрах эрсдэлтэй.

2. Улс төрийн тогтворгүй байдал

  • Олон гишүүнийг улс төрийн шалтгаанаар эгүүлэн татах асуудал үүсвэл парламентын бүрэлдэхүүн байнга өөрчлөгдөж болзошгүй.

  • Энэ нь хууль тогтоох үйл ажиллагааг удаашруулна.

3. Улс төрийн дарамт, популизм

  • Гишүүд богино хугацааны олон нийтийн шахалтад автаж, урт хугацааны бодлогоос илүү “олонд таалагдах” шийдвэр гаргах магадлалтай.

  • Ерөнхийлөгч ба парламентын хооронд зөрчил хурцдаж болно.

Манайхтай адил парламентийн тогтолцоотой улсуудад ч Ерөнхийлөгчөөс эгүүлэн татах хууль байхгүй бөгөөд парламент засаглалтай улсын гол хүч, эрх чөлөө бол парламентийн бие даасан байдал байдаг.


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2026 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.