Үзэл санааны манлайлагчид ба тэдний дэлгэцийн дүр
2026-03-05 13:32:00
Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний манлайлагч нар дунд цор ганц харц ард гаралтай нэгэн байсан нь Да лам Цэрэнчимэд. Тэрээр Богдын лүндэнгээс эхлээд Оросын хаанд өргөн барих бичиг, Сандо амбаныг Монголын нутгаас хөөн гаргах зарлиг бичгийг хүртэл өөрийн гараар сийрүүлсэн их бичгийн хүн төдийгүй Богд гэгээнтнийг Монголын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний төлөө үзэл санаатай болгох оюун санааны нөлөөлөлөгч нь байсан.
Тиймийн учир Да лам Цэрэнчимэдгүй түүхэн кино гэж үгүй билээ. Түүний дүрийг царай төрхийн хувьд, үйл хөдлөл, характерийн хувьд хамгийн сайн дөхөж байна хэмээн найруулагч О.Бат-Өлзий “Цөвүүн цаг” кинондоо МУСТА жүжигчин Н.Батнасанг тоглуулж, түүний дүр нэгэнтээ Да лам Цэрэнчимэдээр үзэгчдийн сэтгэлд бууж, нүдэнд дасал болсны сацуу жүжигчний уран чадвар нь орлуулашгүй тул найруулагч Б.Тамир ч бас “Тусгаар Тогтнол” бошиг сахигч түүхэн уран сайхын киноны Да лам Гомбын Цэрэнчимэдийн дүрд МУСТА жүжигчин Нэргүйн Батнасанг тоглуулжээ.
Мөн “Цөвүүн цаг” киноны Богд хааны дүрийг Гандантэгчлин хийдийн Гэвш Рамжамба С.Түвдэнцэрэн бүтээсэн байдаг. Тэрбээр хэдийгээр мэргэжлийн жүжигчин биш ч Богд гэгээнтний намба төрхийг маш сайн илэрхийлж чадаж буй тул “Тусгаар тогтнол” кинонд ч бас Богд гэгээнтний дүрээр дахин заларч байна. Цөвүүн цагаас Тусгаар тогтнол хүртэл хэрхэн замнасныг тун удахгүй хүлээн авч үзээрэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав