Ах нь сургадаг Дүү нь сонсдог

2026-03-12 16:05:00

Монголын улс төрийн хамгийн сонирхолтой харилцаа бол Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Ерөнхий сайд асан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нарын харилцаа. Нэг намд харьяалагддаг, урьд нь нэг багт хамт ажиллаж байсан хоёр улстөрчийн харилцаа сүүлийн жилүүдэд илт хүйтэрч, ах дүүсийн тангараг нь тасарсан нь экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” ярилцлагаас иллалтай байна. 

2017 онд Хүрэлсүх Ерөнхий сайд болоход Оюун-Эрдэнэ түүний Засгийн газарт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байв. Энэ үед Оюун-Эрдэнэ “Vision-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулахад оролцсон бөгөөд Хүрэлсүхийн Засгийн газрын залуу реформаторуудын нэг гэж тооцогдож байсан.  

2021 онд Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч, дараа нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүний оронд Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж улс төрийн шинэ үе эхэлсэн.

Албан ёсоор “зөрчилдөөн” гэж зарлаагүй ч улс төрийн ажиглагчид дараах хүчин зүйлсийг хоёр удирдагчийн хоорондын хүйтэн харилцааны эхлэл гэж үздэг. Ингээд нэг нам, засгийн тамгыг зэрэг атгах болж нөгөө нь 6 жил суугаад буух бэлэг тэмдэг төдий хүн болсон тул Нам доторх эрх мэдлийн тулаан эхэлсэн. 

Ингээд Монгол Ардын Намын дотор хоёр өөр нөлөө бүхий бүлэг бий болсон нь ¥

-Хүрэлсүх фракц буюу  нам доторх уламжлалт хүчтэй нөлөөтэй улстөрчид

-Оюун-Эрдэнэ ба шинэ үеийн, илүү реформ ярьдаг улстөрч

Оюун-Эрдэнийн фракц эсрэг талынхны дургүйцлийг хүргэх болсон шалтгаан нь 

-14 “мега төсөл”

-стратегийн ордууд

-Үндэсний баялгийн сан зэрэг томоохон бодлого гэж хардаж буй бололтой. 

Гэхдээ эдгээрээс илүү чухал нь дараагийн сонгуулиудын төлөөх өрсөлдөөн. 

2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам Монгол Ардын Нам доторх нөлөө, байр суурийн асуудал улам тодорхой болж магадгүй. Зарим ажиглагчид энэ үеийг Монголын улс төрийн “үе солигдох мөч” ч байж болзошгүй гэж тайлбарладаг. Нэг талд туршлага, нөлөөгөөрөө хүчтэй Хүрэлсүхийн улс төрийн хүрээ байхад, нөгөө талд шинэ үеийн бодлого, реформыг түлхүү ярьдаг Оюун-Эрдэнийн баг бий.  Хоёр баг хоёулаа нам доторх эрх мэдлийн төлөө үзээд бусад намын өрсөлдөөнийг тоох ч завгүй бололтой. Ямартай ч экс Ерөнхий сайд "Ахаа сонсож явсан удаатай цаашдаа сонсох болон дагах шаардлагагүй болсноо батлав бололтой.  

Хэрэв тэдний харилцаа цаашид илүү өрсөлдөөний шинжтэй болж хувирвал 2027 оны сонгууль зөвхөн нам хоорондын өрсөлдөөн биш, харин нэг нам доторх улс төрийн чиг хандлагын өрсөлдөөн болж хувирах магадлалтай байна.


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2026 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.