Татварын шинэчлэлийн бодлогын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-03-12 18:24:00
Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд, Хөрөнгө оруулалт, худалдааны газартай хамтран зохион байгуулж буй “Investment and Trade Agency Week” долоо хоногийн арга хэмжээний дөрөв дэх өдөр “Хөрөнгө оруулалт, татварын салбарыг онцлох нь” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.
Өнөөдрийн арга хэмжээнд Сангийн яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Монгол дахь Америкийн худалдааны танхим (AmCham Mongolia) , Монгол дахь Европын худалдаа, аж үйлдвэрийн танхим (EuroChamber Mongolia), НҮБ (UNDP) зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид болон төр, хувийн хэвшлийн байгууллагуудын 40 гаруй төлөөлөл оролцож, харилцан санал солилцлоо.
Арга хэмжээг нээж, Монгол Улсын Шадар сайдын Гадаадын хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны зөвлөх С.Санасэр болон GIZ байгууллагын ICED төслийн менежер Н.Нуржамал нар хэлсэн үгэндээ, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны бодлогын чиглэл бизнесийн орчинд үзүүлэх нөлөө болон татварын шинэчлэлийн талаархи бодлого нь эдийн засгийн төрөлжилтийг дэмжих боломжуудыг онцлон танилцуулж, төр-хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцоллоо.
Илтгэлүүдийн хүрээнд татварын шинэчлэл болон хөрөнгө оруулалтын орчны уялдаа холбоо, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын бизнесийн орчны талаарх байр суурь, татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэв. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанд тулгарч буй бодлогын болон үйл ажиллагааны хүндрэлүүдийг танилцуулж, бизнесийн шударга байдал, ногоон ажлын байрны талаархи сургалт, хөтөлбөрүүдийг танилцууллаа.
Арга хэмжээний төгсгөлд төрийн байгууллагууд болон бизнесийн төлөөлөл оролцсон асуулт, хариултын хэлэлцүүлэг өрнөж, хөрөнгө оруулалт болон татварын бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэлийн талаар харилцан санал солилцов.
Энэхүү уулзалт нь татварын бодлого, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, бодлогын түвшинд санал солилцох чухал платформ болсноороо онцлог байв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав