З.Мэндсайхан: ЗГ-аас хөдөө аж ахуйн салбарт зориулсан 400 тэрбум төгрөгийн 3%-ийн хүүтэй зээлийг гаргалаа
2022-03-16 17:32:00
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар холбогдох яамдын сайд нар мэдээлэл хийсэн юм. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан энэ жилийн хаврын тариалалт болон малчдад зориулсан хөдөө аж ахуйн зээлийг гаргасан талаар мэдээллээ.
Тодруулбал, Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт зориулсан 400 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээлийг гаргаж байна.
Ингэхдээ хаврын газар тариалангийн эргэлтэд зориулж 100 тэрбум төгрөг болон хүнсний ногоочдод тусгайлан 50 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргав. Мөн ноос бэлтгэлд 25 тэрбум төгрөг, арьс ширний бэлтгэлд 15 тэрбум төгрөг гээд нийт 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гаргаж, хөдөө аж ахуйн салбарт дэмжлэг болж байгаа юм. Хүүгийн зөрүү болох 7.5 хувийг улсын төсвөөс төлөх юм юм байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав