Ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж нэг хүн нас баржээ
2022-03-22 10:22:00
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Сийрст багийн “Бор гүвээ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 110 км-т, сумын төвөөс урд зүгт 10 км-т/ ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдаж нас баржээ.
Аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 10 км зам туулан 20:32 цагт очиход нүүрс ачин Говьсүмбэр аймгийн чиглэлд зорчиж явсан жолооч Э-гийн “ND-4250” загварын зүтгүүрийн араас мөн талбайгаас Цогтцэций сумын чиглэлд зорчиж явсан тус сумын Цагаан-Овоо багийн харьяат иргэн 30 настай эрэгтэй Ж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож явсан “Аллён” загварын суудлын автомашин мөргөж суудлын автомашины жолооч нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав