Хөгжлийн банкны зээлтэй холбоотой МАН-ын есөн гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулна
2022-03-30 19:26:00
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор МАН-ын есөн гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулахыг үүрэг болгожээ.
Энэ сарын 23-нд Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хороо Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон нэр бүхий гишүүдийн асуудлаар дахин хуралдаж, ирүүлсэн тайлбар нэг бүрийг авч хэлэлцээд, Намын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.3.2, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг тус тус үндэслэн, “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 32 тоот тогтоол гаргасан байна.
Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон гишүүдийг өөрийн санаачлагаар ирэх дөрөвдүгээр сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгожээ. Хэрэв заасан хугацаанд хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргаагүй бол намын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг Хяналтын ерөнхий хорооны хуралдаанаар хэлэлцэнэ гэв.
МАН-аас хууль, хяналтын байгууллагад шалгуулах гишүүдийн нэрс:
- УИХ-ын гишүүн С.Бямбацогт
- УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
- УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
- УИХ-ын гишүүн Г.Дамдинням
- УИХ-ын гишүүн Ч.Ундрам
- УИХ-ын гишүүн асан М.Билэгт
- УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
- УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав
- Дэд сайд асан Ш.Лхамсүрэн нарын есөн гишүүнийг хууль, хяналтын байгууллагад шалгуулах юм байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав