Төгрөгийн хадгаламж өмнөх сараас ₮600 тэрбумаар буурч, валютын хадгаламж ₮114 тэрбумаар өсжээ
2022-04-14 13:18:00
Мөнгөний нийлүүлэлт (M2) 2022 оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 993.8 (3.9%) өсжээ. Ийнхүү өсөхөд
- төгрөгийн харилцах 1.3 (37.1%) их наяд төгрөгөөр,
- валютын харилцах 500.4 (22%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Бага мөнгө (M1) 2022 оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 182.5 (3.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.3 (30.5%) их наяд төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (M1)-ний 4.9 (87.2%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 726.9 (12.8%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.
Бараг мөнгө 2022 оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 20.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 16.4 (0.1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 331.7 (1.6%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Бараг мөнгөний
- 13.7 (66%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж
- 4.3 (20.6%) их наяд төгрөг нь валютын хадгаламж
- 2.8 (13.4%) их наяд төгрөг нь валютын харилцах байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2022 оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 994 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 44.1 (4.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 12 (1.2%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Гадаад цэвэр актив /ГЦА/ 2022 оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 649.4 (34.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 5.6 (82.2%) их наяд төгрөгөөр буурсан бол дотоод цэвэр актив /ДЦА/-ын 25.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 815.4 (3.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 6.6 (35.6%) их наяд төгрөгөөр тус тус өсжээ. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн байна.
- Төгрөгийн хадгаламж 2022 оны гуравдугаар сарын эцэст 13.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 600.5 (4.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 665.6 (4.6%) их наяд төгрөгөөр буурчээ. Төгрөгийн хадгаламжийн 90.5 хувь (12.4 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж, 9.5 хувь (1.3 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
- Валютын хадгаламж 4.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 114.1 (2.7%) тэрбум төгрөгөөр өсөж, харин өмнөх оны мөн үеэс 166.6 (3.7%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав