Хөгжлийн банк энэ онд 800 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлүүлэхгүй бол банкийг дампууруулахад хүрнэ
2022-05-12 09:15:00
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Самурай бондыг иенээр төллөх үүрэг чиглэл өгчээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэхдээ Хөгжлийн банк 2022 онд 800 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлүүлнэ. Чанаргүй зээлүүдийг яаралтай төлүүлэхгүй бол төр бүх зээлийг төлж, банкийг дампууруулахад хүрнэ гэлээ.
Харин тайлан балансыг 6, 8 дугаар сар гэхэд хэвийн болгож, өр зээлийн 50 хувийг төлүүлж чадвал бондын хүүг төлөх боломжтой. Цаашид Хөгжлийн банк хууль, дүрмээ баримталж ажиллах ёстой. Чанаргүй зээлийг амжилттай төвлөрүүлж чадвал банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэв.
Хөгжлийн банк энэ жил заавал 800 тэрбум төгрөгийн зээл төвлөрүүлэх ёстой. Зургадугаар сард Хөгжлийн банкинд аудит оруулах юм байна. Одоогийн байдлаар 260 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ. Ирэх сарын 30-ны өдөр гэхэд 450 тэрбум төгрөг шалгалтын өмнө бүрдүүлсэн байх үүрэг өгсөн байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав