И.Мөнхжаргал: Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ
2022-05-19 14:48:00
АН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал
Ардчилсан нам гурав дахь зунаа удирдлагагүй мэт өнгөрүүлж байна. Ардчилсан намын 117000 гишүүн саналаа өгч 113000 хүний саналаар сонгогдсон намын даргаа Монгол Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхээр материалаа хүлээлгэн өгсөн. Бид Дээд шүүх дээр ямар нэгэн хэрэг маргаан хянан шийдвэрлүүлэхээр баримт бичиг өгөөгүй ээ. Бид Ардчилсан намын ямар нэг гэм бурууг Дээд шүүхээр шүүлгэх гэж ирээгүй. Ардчилсан үндсэн хуулиар олгогдсон эрх, эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж улс төрийн намын тухай хуулийн дагуу Ардчилсан намын дүрэм журамд заагдсан сонгууль хийж намын Их хурлаараа батламжлагдсан хүнээ бүртгүүлэхээр Дээд шүүхэд удаа дараа хандсан.
Өмнө нь та бүхний мэдэж байгаачлан намын гишүүдийн дийлэнх олонхийн саналаар сонгогдсон Одонгийн Цогтгэрэлийг бүртгүүлэхээр хандсан. Үүн дээр Дээд шүүхийн зүгээс бидэнд материалыг буцаан өгсөн. Бид өнөөдрийг хүртэл Дээд шүүхийн шийдвэрүүдэд хүндэтгэлтэй хандаж шүүхийн үйл явцыг тайван замаар ажиглаж ирсэн. Өнөөдөр Ардчилсан намын гишүүд итгэл алдарч өөрсдийн итгэл үнэмшлээрээ намын даргынхаа бүртгэлд санаа зовсон гишүүд ирж оролцож байна. Өнөөдрийн жагсаал цуглаан маш тайван замаар явагдаж байна. Бид шүүхийн шийдвэр, процесст ямар нэгэн замаар нөлөө үзүүлэхгүй. Бид ямар нэг нийгмийн эмх замбараагүй байдлыг үүсгэхгүй. Тайван суултыг хийж байна. Хэн нэгний өдөөн хатгалгад өртөхгүйгээр намын гишүүд маань чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж байна гэлээ.
БИЧЛЭГ ҮЗЭХ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав