Сүлжээний доголдолтой ХААН БАНК
2022-05-20 15:49:00
Монголын хамгийн олон харилцагчтай банк гэж өөрсдийгөө сурталчлах ХААН БАНК нь үйлчилүүлэгч, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг хангаж чадахааргүй тийм л сул банк гэдгээ олон удаагийн доголдол, зөрчлөөрөө баталж байна.
Олон хүний ард зогсч, төлбөр тооцоо хийнэ гэдэг цаг хугацаа алдсан үнэхээр бухимдамаар ажил. Орчин цагт ийм үйлийг Хаан банкны харилцагчид л эдэлж байна. Сав л хийвэл сүлжээний доголдол үүсч интернет болон мобайл банкаар гүйлгээ хийх саатал гардаг нь иргэдийг бухимдуулсаар байгаа. Иргэд тус банканд л итгэж өөрийн хөрөнгөө хадгалуулчихаад олон удаа системийн доголдол гэгч зүйлээс болж хохирч байхад яаралтай арга хэмжээ авахын оронд мөрөө хавчиж, толгой сэгсэрч зогсоо банкны ажилчдыг харахаар бухимдал төрөхөөс ч яах билээ. Түүнээс гадна иргэдийн дансан дахь мөнгө мэр сэр алга болох тохиолдлууд бүртгэгдсээр байдаг. Тухайлбал 2021 оны есдүгээр сард иргэний данснаас 2 сая төгрөг ор сураггүй алга болсон тохиолдол гарч тухайн иргэн хаан банкинд хандсан боловч цагдаагийн байгууллагад ханд гээд хэнэг ч үгүй тайлбар хийсэн. Нөгөө аюулгүй баталгаатай, итгэл даасан энэ тэр уран гоё реклам сурталчилгаа хайчив. Энэ мэт дурдаад байвал дундрашгүй банкны доголдол нэртэй энэ хариуцлагагүй байдал хэр удаан үргэлжлэх вэ?
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав