Хүүхдийн баяраар автомашины хөдөлгөөн хязгаарлах замууд
2022-06-01 10:05:00
Нийслэлийн Засаг дарга Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай A/723 дугаар захирамжийн дагуу өнөөдөр (2022.6.1) өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд дараах байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлана. Үүнд:
✅Цаг уурын уулзвар буюу Өглөөний гудамжны авто замын хөдөлгөөнийг,
✅Засгийн газрын ордны баруун, зүүн талыг,
✅Туушингийн урд талын замын хөдөлгөөнийг,
✅Гэндэнгийн гудамж буюу Шангрилагаас Хүүхдийн ордон хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.
Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх, явганаар хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав