Архангайн Чулуут суманд цас оржээ
2022-06-10 13:39:00
Зуны сар хэдийнэ гарсан ч нийт нутгаар цаг агаар дулаараагүй, сэрүүн байна. Архангай аймгийн Чулуут сумын нутагт өчигдөр өглөөнөөс уулархаг нутгаараа цас орж эхлэн шөнөдөө тус сумын нутаг бүхэлдээ цасанд дарагджээ.
ЦУОШГ-аас мэдээлснээр, зургаадугаар сард агаарын температур Увс, Завханы нутаг, Хөвсгөлийн баруун хойд нутгаар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан байх прогноз гарчээ. Бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.
Дорнодын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас унах төлөв гарсан бол Булган, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай зүүн хойд, Дундговийн хойд хэсэг зэрэг газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас унах төлөвтэй байна.
Зургаадугаар сарын хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд хур тунадас орон төлөвтэй байна. 2021 оны зургаадугаар сард олон жилийн дунджаас 1-2 градусаар хүйтэн байсан бол энэ жил 1-2 градусаар дулаан байх төлөв гарчээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав