Монгол Улсын гадаад өр энэ оны эхний улирлын байдлаар 33.9 тэрбум ам.доллар болжээ
2022-06-16 13:13:00
Үндэсний статистикийн хорооноос 2022 оны эхний улирлын мэдээллийг танилцууллаа.
Энэ үеэр Улсын нийт гадаад өр 2022 оны эхний улиралд 33.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум доллар буюу 4.6%, өмнөх улирлаас 87.8 сая доллароор өссөн гэж мэдээллээ.
Нийт гадаад өрийн
- 12.6 тэрбум ам.доллар буюу 37.1 хувийг шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг,
- 8.9 тэрбум ам.доллар буюу 26.3 хувийг бусад салбарынх,
- 8.4 тэрбум ам.доллар буюу 24.7 хувийг Засгийн газрынх,
- 2.6 тэрбум ам.доллар буюу 7.7 хувийг төв
- банкных 1.4 тэрбум ам.доллар буюу 4.2 хувийг Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.
Засгийн газрын нийт өр 2022 оны эхний улиралд 27.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 209.7 (0.8%) тэрбум төгрөг, өмнөх улирлаас 426.6 (1.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Засгийн газрын дотоод өр эхний улиралд өмнөх оны мөн үеэс 479.4 (42.2%) тэрбум төгрөгөөр, өрийн баталгаа 148.5 (15.4%) тэрбум төгрөгөөр, барих-шилжүүлэх төрлийн концесс 208.9 (24.8%) тэрбум төгрөгөөр тус тус буурч, гадаад өр 1.0 (4.3%) их наяд төгрөгөөр өсжээ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав