НСУГ-ын хэлтсийн дарга Э. Цэнд-Аюуш “3 этгээдтэй хуйвалдан“ МҮОНРТ-ийн контентыг ашиглан 600 САЯЫГ завшжээ
2022-06-17 10:32:00
Эрүүгийн цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэлийн Соёл урлагийн газрын хэлтсийн дарга асан Э.Цэнд-Аюуш, "Монголын соёл аялал жуулчлалын холбоо" ТББ-ын тэргүүн Э.Эрхэмбаяр нарын бүлэг хүмүүсийг МҮОНРТ-ийн бэлтгэсэн контентыг өөрсдөө хийж гүйцэтгэсэн мэтээр хуурамч тайлан гаргаж, залилан мэхлэх замаар мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж, хойшлуулшгүйгээр 48 цагаар баривчилжээ.
Тодруулбал, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-ийн 500 орчим сая төгрөгний төсвөөр хийсэн түүхэн баримтад киног контентыг Нийслэлийн Соёл урлагын газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Э. Цэнд-Аюуш нь нэр бүхий 3 этгээдтэй хуйвалдан 2020 оны 10 дугаар сард Нийслэлийн соёл урлагын газраас зарласан "Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргалал" тендерт хуурамч баримт бичиг бүрдүүлэн тендерт шалгарсан байна.
Улмаар Э.Цэнд-Аюуш, "Монголын соёл аялал жуулчлалын холбоо" ТББ-ын тэргүүн Э.Эрхэмбаяр нар тухайн тендерт МҮОНРТ-ийн бэлтгэсэн контейнтийг 600 орчим сая төгрөгөөр өөрсдөө хийж гүйцэтгэсэн мэтээр ХУУРАМЧ ТАЙЛАН ГАРГАЖ, ЗАЛИЛАН МЭХЛЭЖ, МӨНГӨ УГААСАН байж болзошгүй гэх хэрэгт сэжигтнээр татагдаж шалгагдаж байсан аж.
Э.Цэнд-Аюуш нь 2019-2020 онд Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан аж.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав