Солонгосын алдарт жүжигчин Жан Нара зургаа дүү залуутай гэрлэхээр болсноо зарлалаа
2022-06-21 09:51:00
Жүжигчин Jang Na Ra гэрлэхээр болсноо албан ёсны фэн сайтаараа дамжуулан зарлалаа. 41 настай тэрбээр
"Өнөөдөр хувийн чанартай ч маш баяртай мэдээ та бүхэнд хэлэхийг хүсэж байна. Би гэрлэх гэж байна!
Надаас 6 насаар дүү, видео продакшны чиглэлээр ажилладаг энэ сайн залуутай сүүлийн 2 жил үерхэж байгаад эцэст нь амьдралын минь хань болно гэж шийдлээ. Би түүний эелдэг зан, инээмсэглэл, үнэнч шударга, хамгийн гол нь ажилдаа чин сэтгэлээ зориулж ажилладаг байдалд нь дурласан. Би энэ хүнтэй мөр зэрэгцэн амьдралаа үргэлжлүүлэх гэж байгаадаа маш их баяртай байгаа бөгөөд энэ аз жаргалыг эрхэм та бүхэнтэй ч шударгаар хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна!
Би аз жаргалтай амьдрахаа амлаж байна. Над шиг гоц мундаг авьяасгүй нэгэн алдартан болж дэбүтээ хийсэн үе өчигдөрхөн мэт санагдаж байгаа ч цаг хугацаа нэгэнт урсан өнгөрчээ. Намайг үргэлж хайрлаж, дэмжиж байдаг та бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа.
Би та бүхэнтэй хуримын дараа, удахгүй сонирхолтой шинэ уран бүтээлээр уулзахаар төлөвлөж байгаа. Үргэлж талархал, хариуцлагыг зүрх сэтгэлдээ шингээж, хором мөч бүрт өөрийгөө зориулах жүжигчин болно гэж итгэж байна.
Эцэст нь хэлэхэд миний сүйт залуу олны танил биш, надтай харилцах харилцаанаасаа болж ажилдаа эвгүй байдалд орж магадгүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаадаа чин сэтгэлээсээ хүлцэл өчье. Ойлгоорой. Баярлалаа!"
Хүндэтгэсэн,
Jang Na Ra
Jang Na Ra 2001 онд соло дуучнаар дебютээ хийж, "Confession", "April Story", "Sweet Dream" болон бусад олон хит дуунууд гаргасан ба "New Nonstop", "Fated To Love You", "Go Back Couple" зэрэг кинонд амжилттай тоглож, Солонгост төдийгүй Азид алдартай жүжигчин болсон юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав