ЭЕШ-д 36253 шалгуулагч бүртгүүлсний 7160 нь өмнөх оны төгсөгч байна
2022-06-21 17:00:00
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар ирэх пүрэв гараг буюу зургаадугаар сарын 23-нд эхэлнэ. Уг асуудалтай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалаас шалгалттай холбоотой статистик мэдээллийг тодрууллаа.
Энэ жил 36523 суралцагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна. Үүний 7160 нь өмнөх оны төгсөгч байгаа бол 29093 нь энэ оны төгсөгч байгаа юм.
Математикийн шалгалтад хамгийн олон буюу нийт 24316 төгсөгч бүртгүүлсэн байна. Харин Газар зүйн хичээл дээр хамгийн бага юу 1061 төгсөгч бүртгүүлжээ.
Боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал “Улсын хэмжээнд нийт 49 байранд шалгалт авахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Аймаг орон нутагт 23, Улаанбаатарт 26 шалгалтын төв ажиллана. Нийслэлийн 26 шалгалт авах байрны дөрөв нь өмнөх оны төгсөгчид хуваарилагдсан байна. Энэ жилээс эхлэн ОУ-ын хөтөлбөрөөр хичээллэдэг сургуулидын буюу олон улсад хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн оноог ЭЕШ-ын дүн оноотой дүйцүүлдэг шинэж журам батлагдсан. Уг журмын дагуу Боловсролын үнэлгээний төвд 600 гаруй хүүхэд дүн оноог дүйцүүлэх хүсэлтээ өгснөөс 606 хүүхдийн дүн оноо дүйцэгдэн батлагдсан” гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав