ЭЕШ-ын дүн онооны батламж хуудсыг ТҮЦ машинаас авах боломжтой
2022-06-23 15:29:00
2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10:00 цагт орон даяар эхэллээ. Үүнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат мэдээлэл хийлээ.
Энэ жил 36253 шалгуулагч байгаагаас энэ жилийн төгсөгч 29200, үлдсэн 7000 гаруй нь өмнөх төгсөгчид байна.
Шалгуулагчдын дийлэнх нь 80 хувь англи хэл, нийгэм, математикийн хичээлээр шалгалт өгч байна. Нийт 49 шалгалтын байр, 2800 орчим багш, ажилтнууд, цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллаж байна.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат "Шалгалтын дараа байр бүрд шалгалтын дүн тухайн өдрөө гарах ба нэгдсэн жагсаалтыг БҮТ-ийн eec.mn сайтад олон нийтэд нээлттэй мэдээлнэ. ЭЕШ-ыг зургаадугаар сарын 23-26-ны хооронд авах ба 28-ны өдрөөс эхлэн цахимаар батламж хуудсаа шууд хэвлэн авах боломжтой. Мөн ТҮЦ машинаас дүн онооны батламж хуудсаа хэвлэн авч болно" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав