МХЕГ-аас краныг хазгай, тэгш бус газар байрлуулсны улмаас осол гарсан байж болзошгүй гэв
2022-06-23 16:12:00
Барилгын кран унаж, 20 болон 36 настай хочр иргэн амиа алдсантай холбоотойгоор Мэргэжлийн хяалтын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Шалгалтын урьдчилсан дүнгээр зам, талбайгаа бэлдээгүй, хазгай, тэгш бус газар автокраныг байрлуулсны улмаас тухайн осол гарсан байж болзошгүй. Осол гарсан автокран нь хувь хүний эзэмшлийнх бөгөөд тухайн баригдаж байгаа барилга дээр гэрээгээр ашиглуулж байсан гэв.
Энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техник, өргөх механизмын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүү мэдээлэхдээ Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд барьж байгаа "Номин Реалтор"-ын захиалга өгсөн барилгын талбайд гурван өргөгч төхөөрөмж байрлаж ажиллаж байсан. Бүгд Хятад улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд хоёр автокран, нэг цамхагт кран байсан. Цамхагт кран 70 метрийн урттай, дөрвөн тонны даацтай. Харин унасан автокраны хувьд улсын бүртгэлийн 2266 дугаартай, 50 тонны даацтай. Автокраныг ашиглахдаа зориулалтын зам, талбайг тэгшилж ашиглах ёстой байдаг. Шалгалтын урьдчилсан дүнгээр дээрх дүрмийн дагуу зам, талбайгаа бэлдээгүй, хазгай, тэгш бус газар автокраныг байрлуулсны улмаас тухайн осол гарсан байж болзошгүй гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав