Зам тээврийн ослын улмаас жилд 400-600 хүн амиа алдаж, 2500-3000 хүн гэмтэж, бэртэж байна
2022-06-27 09:44:00
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 357 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 16 хүн, Орон нутагт 13 хүн гэмтэж бэртэж нийт 29 хүн гэмтэж бэртсэн. Ослын улмаас нийслэлд 5 орон нутагт, 3 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Орон нутагт 2 ослын улмаас 2 хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган холбогдсон осол 10 бүртгэгдсэн
- Мотоциклтой осол 2 бүртгэгдсэн
- Мөргөлдсөн осол 1 бүртгэгдсэн.
- Унадаг дугуйтай 2 осол бүртгэгдсэн
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдсэн. 1 хүний амь хохирсон.
- Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдсэн.1 хүний амь хохирсон байна.
Нийслэлийн хэмжээнд Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 220 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 6 бүртгэгдсэнээс жолооч-5, явган-1 холбогдсон байна.
Жилд зам тээврийн ослын улмаас 400-600 хүн амь хохирч 2500-3000 хүн гэмтэж бэртэж байна. Ихэнх осол нь орон нутгийн замд хурд хэтрүүлсэнээс болж байгаад анхаарч улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээг 06 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 15 хүртэлх хугацаанд зохион улсын хэмжээнд байгуулан ажиллаж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав