Ж. Ганбаатар 65 сая төгрөгөөр “Оргил” худалдааны төвөөсөө чихэр худалдан авч дүүргийнхээ иргэдэд тараажээ
2022-06-27 10:26:00
“Оргил”-ын хэмээн олон түмнээ нэршигдсэн Ж.Ганбаатар Баянголчуудын сонголтоор төрийн түшээ болж, УИХ-ын гишүүн гэсэн нэрийг зүүж хоёр дахь удаагаа сонгогдсон. Ганзгын наймаанаас бизнесээ цэцэглүүлж, өдгөө Монголын баячуудын тоонд тэрбээр хэдийнээ багтсан. Иргэд ч түүнийг ЖДҮ-гийн асуудлаас мултарч цагаадсан гэдгээр нь андахгүй байх. Тодруулбал ЖДҮХС-ийн зээлийн асуудлаар мултарч цагаадсан гишүүдийн нэрс дунд УИХ-ын гишүүн Ж. Ганбаатарын нэр багтсан байдаг. УИХ-ын нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олон тэрбумын зээл авсан хэрэгт холбогдсон. Тэгвэл АТГ-аас ЖДҮ-г шалгах явцад тойргийнхоо жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжсэн зарим УИХ-ын гишүүнтэй холбогдох хэргийг хаах саналаа нийслэлийн прокурорт хүргүүлсэн байна. Энэ ч утгаараа Ж. Ганбаатарын булхайг өнөөдөр Баянгол дүүргийн ЗДТГ-ын гадна тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон иргэд жагсаал зохион байгуулж байна. Тэд Ж.Ганбаатарын баруун гар гэгдэх дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцрохыг шаардаж байгаа юм. Ж.Ганбаатар гишүүн төрийн эрхийг хууль бусаар аваад зогсохгүй төрийн мөнгөөр дүүргийн удирдлагууд болох дарга нарыг Дувайд аялуулж, төсвийн мөнгийг үнэгүйдүүлж байгаа гэнэ.Баянгол дүүргийн төсвийн мөнгийг үнэгүйдүүлж байгаагийн хамгийн наад захын жишээ нь тэрбээр төсвийн 65 сая төгрөгөөр “Оргил” худалдааны төвөөсөө чихэр худалдан авч дүүргийнхээ иргэдэд тараажээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав