ШӨХТГ: Кузов засварын газрууд тогтсон үнэ тарифгүй, стандарт мөрддөггүй зөрчил илэрлээ
2022-06-27 14:57:00
“Хас Монгол хөдөлгөөн” ТББ болон иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдлын дагуу авто машины кузов засварын үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд энэ сарын 11-23-ны өдрийг хүртэлх хугацаанд ШӨХТГ-аас хяналт шалгалт хийлээ.
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт кузов засварын үйлчилгээ үзүүлдэг 124 аж ахуй эрхлэгч байгаагаас түүврийн аргаар 19-ийг нь шалгалтад хамрууллаа. Хяналт шалгалтад хамрагдсан аж ахуй эрхлэгчдийн хувьд “Авто тээврийн хэрэгслийн их биеийн засвар, үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 6970:2022 стандартыг хэрэгжүүлээгүй, стандартын ойлголт байхгүй, мөрдөж буй үнэ тариф болон тарифын үндэслэл, тогтсон үнэ ханшийн мэдээлэл байхгүй, засвар хийсэн машинд чанарын баталгаат хугацаа олгодоггүй, хэрэглэгчийн гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журамгүй, үйлчилгээ үзүүлснийг гэрчлэх төлбөрийн болон НӨАТ-ын баримт олгодоггүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.
Кузов засварын аж ахуй эрхлэгчдэд авто тээврийн хэрэгслийн их биеийн засвар үйлчилгээг тогтсон үнэ, тарифтайгаар эрхлэх, үнийн талаарх мэдээллийг хэрэглэгчдэд урьдчилан мэдээлэл авах боломжит байдлаар ил тод байршуулах, үйлчилгээ үзүүлснийг гэрчлэх төлбөрийн баримт олгож хэвших, “Авто тээврийн хэрэгслийн их биеийн засвар, үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 6970:2022 стандартыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах талаар Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүллээ. Мөн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахтай холбоотой Стандарт хэмжилзүйн газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдсэн болно.
Кузов засварын үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээтэй холбоотой гомдол саналаа Хэрэглэгч та манай “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утас болон [email protected] и-мэйл,https://afccp.gov.mn цахим хуудас,https://www.facebook.com/afccpmongolia фэйсбүүк хуудас,https://www.facebook.com/groups/391583442769715 групп,https://twitter.com/afccpmn цахим хаягт ирүүлж хамтарч ажиллана уу.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав