Наадмын тасалбарыг долдугаар сарын 1-нээс 100 хувь цахимаар худалдаална
2022-06-30 10:40:00
Ардын хувьсгалын 100, 101-н жилийн ой Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох гадаад, дотоодын иргэдэд тасалбарыг 100 хувь цахимаар борлуулахаар болсон.
Үндэсний их баяр наадмын тасалбарыг www.enaadam.mn цахим сайтаар ирэх долдугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхэлнэ. Тасалбарын үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52 мянга 500, сүүдрэвчгүй нь 42 мянган төгрөгөөр борлуулагдах юм. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм байна.
Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой. Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болох юм.
Харин гадаадын жуулчдын тухайд тасалбар авахдаа:
- Албан бичиг
- Нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт /Хэзээ, ямар агаарын тээврийн компаниар ирэх/
- Зочид буудлын захиалгын баталгаажуулалт /Ямар зочид буудалд байрлах/
Тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бичиг хэрэг болон [email protected] цахим хаягаар хүлээж авах юм байна. Мөн наадмын билетийг борлуулахдаа Цахим хөгжлийн яамны санал болгосон "enaadam.mn" гэх хаягаар худалдаалахаар туршилтаа хийж эхэлснийг мэдээлжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав