Наадмын дараа шатахуууны үнэ нэмэгдэж болзошгүй
2022-06-30 13:44:00
Шатахууны үнэ наадмын өмнө болон дараа 300-600 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ч.Хишигдалайгаас тодрууллаа.
Тэрбээр, "Газрын тосны нөөц тогтвортой хэвийн байна. АИ-92 автобензин 42, дизель түлш 25 хоногийн нөөөцтэй байна. Наадам дуустал үнийг нэмэхгүй байх талаас нь ААН-үүдтэй ажиллаж байгаа. Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр тасралтгүй өсөж байна. Үүнтэй холбоотой ОХУ-аас нийлүүлж байгаа газрын тосны үнэ ч мөн тодорхой хувиар өсөөд байна. Тухайлбал, 7 сард нийлүүлэгдэх бүтээгдэхүүний үнэ 15-35 хувиар өсөж орж ирсэн. Үнийг хямдруулах асуудал дээр тус улстай гэрээ хэлцэл хийгээ үр дүнгээ хүлээж байна. Бид ямар нэгэн байдлаар бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байдлаар хориг тавьбал нөөц хомсдох, тасалдах эрсдэлд хүрнэ. Тиймээс зохицуулалт хийж ажиллаж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав