Жүжигчин Г.Эрдэнэбилэг Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
2022-07-06 15:25:00
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Шагнал хүртсэн эрхмүүдээс онцолбол жүжигчин Г.Эрдэнэбилэг Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолыг хүртлээ.
Жүжигчин Г.Эрдэнэбилэг нь соёл урлагийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа театрын 30 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг амжилттай бүтээж, 20 гаруй уран сайхны киног найруулсан байна. Түүнчлэн тайзны урлагийг иргэдэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, нийслэл болон хөдөө орон нутгийн олон мянган иргэнд үйлчилсэн хөдөлмөр зүтгэл, Монголын кино, драмын урлагийг хөгжүүлэх үйлс болон олон улсын кино дэлгэцийн наадмуудаас нэр хүндтэй шагналуудыг удаа дараа хүртэж, эх орныхоо соёл урлагийг олон улсад сурталчлахад оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, энэхүү цолыг олгожээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав